Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн сангийн стандарт батлагдлаа
“Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд автотээврийн салбарын нийт стандартад эзлэх олон улсын стандартын тоо хэмжээг нэмэгдүүлэх замаар салбарын ажил үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байна.
Өнөөдөр манай улсад 28 үйлдвэрлэгчийн 2800 модификаци буюу өөр хоорондоо хийцийн ялгаатай автомашин бүртгэлтэй байна.
Хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед автомашинд хийх засвар, техникийн үйлчилгээнд ашиглах ажлын заавар, дараалал, үйлчилгээ хийх хугацааны норм зэрэг нь харилцан адилгүй болж бидний хэлж заншсан Монголчлох сэтгэлгээ маань хязгаарлагдаж зөвхөн дистербьютер байгууллагаар үйлчлүүлэх хязгаарлагдмал орон зай үүсч байна.
Тэгвэл хөгжингүй улс орнуудад эдгээр асуудал мөн адил тулгарч хэрхэн шийдвэрлсэн талаар үйлдвэрийн газраас холбогдох судалгааг хийж олон улсын стандартын байгууллага /ISO/-ын баталсан дараах стандартуудыг орчуулан үндэсний стандартаар батлууллаа.
– ISO 18541-1 Автотээврийн хэрэгсэл-Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI)- 1-р хэсэг: Ерөнхий мэдээлэл ба хэрэглэх тохиолдлын тодорхойлолт
– ISO 18541-2 Автотээврийн хэрэгсэл – Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI) – 2-р хэсэг: Техникийн шаардлага
– ISO 18541-3 Автотээврийн хэрэгсэл-Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI) – 3-р хэсэг: Хэрэглэгчийн үйлдлийн интерфейс (холбоос)-д тавигдах шаардлага
– ISO 18541-4 Автотээврийн хэрэгсэл – Автотээврийн хэрэгслийн Техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI) – 4-р хэсэг: Тохирлын туршилт
– ISO 18541-5 Автотээврийн хэрэгсэл-Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI) – 5-р хэсэг: Хүнд нөхцөлд ажиллах тусгай нөхцөл
– ISO 18541-6 Автотээврийн хэрэгсэл – Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI)- 6-р хэсэг: L- ангиллын Автотээврийн хэрэгслийн тодорхой техникийн үйлчилгээ, засварын мэдээллийн хэрэглэх тохиолдол ба шаардлага.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “АЛСЫН ХАРАА – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Авто үйлчилгээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, авто үйлчилгээний салбарт баталгаат үйлчилгээний тогтолцоог сайжруулах” үйл ажиллагаа тусгагдсан бөгөөд энэ хүрээнд автомашин үйлдвэрлэгчээс хараат бус авто үйлчилгээний байгууллагуудын ажиллах орчныг бүрдүүлэх, автомашин эзэмшигч иргэдийн аюулгүй, баталгаатай авто засварын үйлчилгээ авах эрхийг хангахад эдгээр стандартын ач холбогдох орших юм